Холливудын жүжигчин, 68 настай Ричард Гир, найз бүсгүй Александра Силватайгаа гэрлэлтээ батлуулж хуримаа хийжээ. Эхнэр Александра Силва  энэ жил 35 настай бөгөөд 2 дахь гэрлэлт нь юм байна. Өмнө нь тэрбээр "Айвенхоу Майнз" ХХК-ийн захирал Роберт Фридландын хүү Говинда Фридландтай гэрлэж байсан бөгөөд 5 настай хүүтэй ажээ.

Харин алдарт жүжигчний хувьд энэ нь 3 дахь гэрлэлт нь юм. Энэ удаа тэрбээр цөөхөн хүрээлэлд мөн буддын шашины дэг жаягаар хуримын ёслолоо үйлджээ. Ричард Гир, Алехандра нар Испанийн Hola сэтгүүлд ярилцлага өгч, хуримын зургаа татуулсан байна. Тэрбээр "Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн. Миний эхнэр Алехандра ухаалаг, сайхан, хөгжилтэй бүсгүй” гэж ярьсан бол залуу бүсгүй нөхөртөө маш их хайртайгаа хэлж, Ричардыг их романтик хүн гэж тодорхойлжээ.