17 настай АНУ-ын тамирчин Редмонд Жерард 21 дүгээр зуунд төрсөн дэлхийн анхны олимпийн аварга болсон талаар Олон улсын олимпийн хороо /ОУОХ/ мэдэгджээ.

“Р.Жерард Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй өвлийн олимпийн XXIII наадмын эрэгтэйчүүдийн слоупстайл төрөлд алтан медаль хүртсэнээрээ 21 дүгээр зуунд төрсөн анхны олимпийн аварга болж байна. Р.Жерард нь 2000 оны 6 дугаар 29-нд төрсөн” хэмээн ОУОХ мэдэгдсэн байна.

Р.Жерард 87,16 оноогоор тэргүүн байранд орсноор Олимпод ялалт байгуулсан сноубордын төрлийн хамгийн залуу тамирчин болсон байна. Өмнө нь сноубордын төрлөөр олимпийн аварга болсон хамгийн залуу тамирчнаар АНУ-ын тамирчин Сейж Коценбург тодорч байжээ. Тэрбээр аварга болох үедээ 18 настай байжээ.




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг