Ройтерс агентлаг Монголд “Halloween” баярыг тэмдэглэхийг хориглосон талаар онцлон мэдээлжээ. Уг мэдээг дор бүрэн эхээр орчуулан хүргэж байна.


Монголын ерөнхий боловсролын сургуулиудад “Halloween” буюу сүнсний баярыг тэмдэглэхийг хориглосон байна. Энэ нь далайд гарцгүй тус улсын эдийн засгийн түргэн хувьсал нь буддын шашны уламжлалыг үгүйсгэхэд нөлөөлж болзошгүй хэмээн эмээж буй явдал юм. 

Хүүхдүүд сүнсний баярын хувцсанд зориулж бэлтгэл хийн эцэг эхээсээ мөнгө татсан талаарх гомдлыг БСШУСЯ-нд илгээсэн бөгөөд үүний дагуу бүх сургуулиуд руу удирдамж явуулсан аж.

Сүнсний баяр албан ёсоор тэмдэглэлт баярт ордоггүй ч тэмдэглэдэг бөгөөд ийнхүү энэ жил бүх ерөнхий боловсролын сургуулиудыг ийнхүү хориглосон байна. 

Сүүлийн жилүүдэд нийслэл Улаанбаатарт сүнсний баяр тэмдэглэх нь түгээмэл болоод байгаа аж. 

"Манай сургууль англи хэлний сонгоны ангиудтай. Тийм учраас бид сүнсний баярыг олон янзаар тэмдэглэдэг. Ерөнхийдөө хүүхдүүдийн хандлагаас шалтгаалдаг. Зарим хүүхдүүд сүнсний баярын дүрдээ хэт ач холбогдол өгч нийгэмд сөрөг нөлөө үзүүлдэг. Энэ шалтгаанаар бид тэмдэглэхгүй байхаар шийдсэн" гэж 23-р сургуулийн нийгмийн ажилтан Г. Эрдэнэчимэг тайлбарласан байна.  

"Энэ шийдвэр манай барааны борлуултанд нөлөөлөөгүй. Сүнсний баяртай холбогдолтой бараанууд одоо ч хүртэл сайн гүйлгээтэй байгаа" гэж Party Shop-н эзэмшигч хэллээ.



Эх сурвалж https://www.reuters.com/