Ювентусын довтлогч Роналдуг хүчирхийлэл үйлдсэн хэмээн дахин нэг эмэгтэй буруутгасан гэж Америкийн загвар өмсөгч бүсгүй Кэтрин Майоргийн өмгөөлөгч Лесли Стовалл мэдэгджээ. Өмнө нь Роналдуг загвар өмсөгч эмэгтэй Кэтрин Майорг буруутгаж байсан аж.

“Энэ хэрэгтэй адилхан зүйл тохиолдсон тухайгаа өөр нэгэн эмэгтэй надад утсаар хэлсэн” хэмээн хуульч хэлсэн байна. Ингэж хэлэхдээ тэрбээр эмэгтэйн нэрийг дурдахаас татгалзсан бөгөөд шаардлагатай мэдээллийг Лас-Вегас хотын цагдаагийн газарт өгөхөө мэдэгджээ.

Кэтрин Майорга хөл бөмбөгчин залууг өнгөрсөн 9 дүгээр сард буруутгажээ. Түүний ярьж байгаагаар энэ хэрэг 2009 онд Лас-Вегас хотод болсон бөгөөд бүсгүйн амыг таглахын тулд түүнд 375 мянган ам.доллар төлсөн байна.  

Роналду энэ бүх мэдэгдлийг няцаагаад байгаа бөгөөд энэ талаархи мэдээллийг нийтэлсэн Германы “Spiegel” сониныг шүүхэд өгөх бодолтой байгаа аж. 



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг