Усанд сэлэлт, фитнессийн тамирчин 33 настай Росс Эджли 2,800 км-ийн урт аяллаасаа саяхан  буцаж иржээ. Тэрээр далайд 5-н сарын хугацааг өнгөрүүлэн, Их Британийн арлуудыг сэлж гаталсан анхны хүн болсон байна.

Тэрээр аялагч, усан онгоцны ахмад Маттью Вебийн аяллаас үргэлж урам зориг авдаг. Веб нь 1987 онд хэн ч сэлж гаталж чадахгүй гэж тооцож байсан сувгийг сэлж гарснаар хүмүүсийн таамаглал буруу гэдгийг нотолсон байна. Түүний энэхүү аялал ч гэсэн боломжгүй зүйлийг боломжтой гэдгийг харуулахыг хүссэн учраас аяллааа эхлүүлсэн гэнэ.

Гэсэн хэдий ч 5-н сарын хугацаанд өдөр бүр 6 цагийн турш усанд сэлэх нь хялбар байгаагүйгээс гадна өөр олон бэрхшээлийг давж гарчээ. Росс Эджли энэхүү урт хугацааны аяллыг амжилттай дуусгаснаар нийт дэлхийн дөрвөн рекордын эзэн боллоо. Эдгээр нь Их Британийн баруун эргийг сэлж гаталсан анхны хүн, хамгийн урт хугацаанд далайд сэлсэн, дэлхийн хамгийн хурдан сэлэгч, Их Британиар сэлсэн анхны хүн болжээ.

Түүнд олон бэрхшээл тулгарсан ч хамгийн том айдас нь далайн эрэг рүү дөхөж ирэхэд алхаж чадах болов уу гэсэн бодол байсан гэнэ. Тэрээр газар дээр хөл тавилгүй таван сар болсон учраас алхахыг бараг эхнээс нь сурах хэрэгтэй болсон хэмээн ярьсан байна.