Мэргэжлийн чиглэл:

Байгаль орчин, ногоон хөгжил, тусгай хэрэгцээт боловсрол, сургуулийн өмнөх боловсролын арга зүй, соёлын өвийн сэргээн засварлагч, соёл урлаг, уул уурхай, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч, цөмийн энерги, зам тээвэр, барилга хот байгуулалт, биотехнологи, нанотехнологи, химийн инженерчлэл, Олон улсын харилцаа, хүнсний инженерчлэл, анагаах ухаан, аялал жуулчлал, Соёлын өвийн сэргээн засварлах, усны нөөцийн менежмент,сэргээгдэх эрчим хүч;

Нэг. Тавигдах шаардлага 

Бакалавр:

  • Ерөнхий боловсролын сургууль төгссөн иргэн,Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа;

Магистр, доктор:

  • Магистрант: бакалаврынзэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй,2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 25-35 хүртэлх насны;
  • Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласанажлын туршлагатай,35-45хүртэлх насны

Хоёр. Бүрдүүлэх баримт бичиг:

Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангидсуралцаж буй иргэн:

  • Цахим өргөдөл
  • Суралцаж буй сургуулийн тодорхойлолт;
  • Дүнгийн хуулбарын эх хувь /голч дүнтэй/;
  • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар /англи хэл дээр баталгаат орчуулгаар орчуулсан байх/;
  • Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар /англи хэл дээр баталгаат орчуулгаар оруулсан байх/
  • Сонгон шалгаруулалтад орохыг дэмжсэн сургуулийн захирлын албан бичиг;
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт.
  • Гадаад паспорт
  • Эрүүл мэндийн ерөнхий шинжилгээний бичиг 
  • Хэлний бэлтгэл төгссөн сертификат

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхнийнотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Хамгийн сүүлд ажиллажбайсан эсвэл ажиллаж байгаабайгууллагын ажил, зан байдлын дэлгэрэнгүй тодорхойлолт;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Англи хэлнийтүвшин тодорхойлохолон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалт өгсөн бол хуулбарыг хавсаргах /Шалгалтыг2016оны9сараас хойш өгсөн байх/
  • Суралцах хөтөлбөр, төлөвлөгөө (Англи, Монгол хэл дээр500-аас цөөнгүй үгтэйбайх);
  • Эрдэмшинжилгээнийбүтээлийнжагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай.)
  • Бүртгэлийн хураамж 15000 төгрөг төлсөн баримт;
  • Эрүүл мэндийн ерөнхий шинжилгээний бичиг
  • Хэлний бэлтгэл төгссөн сертификат
  • Гадаад паспорт

Гурав. Бүртгэл 

2018 оны 04 дүгээр сарын 6-наас 04 сарын 20-ны өдрийн 17:30 цаг хүртэлesis.edu.mn/grantцахим хаягаар бүртгэл хийнэ. Холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч,цахим өргөдлийгбөглөж, Цахим өргөдөлд дурдсан баримт бичиг тус бүрийг А4 хэмжээгээр PDF хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Бүртгэлийн хураамж 15000 төгрөгийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны100900015431тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу аль улсын ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай  мэдээллийг заавал оруулах шаардлагатай.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалтад оролцогч дараах шалгалтыг өгнө:

Бакалаврын сургалтанд бүртгүүлсэн иргэд математик, англи хэлний нэгдсэн шалгалтыг тестийн хэлбэрээр өгнө.

2018 оны 04 дүгээр сарын28-ны өдрийн 11.00 цагт Математик, 14:00 Англи хэлний шалгалтыг Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд тус тус зохион байгуулна. Шаардлага гарвал шалгалт авах нэмэлт байр гаргаж, шалгалтын үеэр жич зарлана.

Бүртгүүлэгч шалгалт эхлэхээс 30 минутын өмнө, иргэний үнэмлэхтэй ирэх шаардлагатай. Иргэний үнэмлэхгүй иргэнийг шалгалтад оруулахгүй. 

Бичгийн шалгалтын дүн болон ярилцлагад орох иргэдийн нэрс, ярилцлагын цагийн хуваарийг 2018 оны 04дүгээр сарын 28-ны өдрийн 18.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь“гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 10 цагт Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 1-р байранд зохион байгуулна. Ярилцлагад ирэхдээ бүртгэлд ирүүлсэн бичиг баримтаа эх хувиар нь авчирэх шаардлагатай.

Ярилцлагад тэнцсэн иргэдийннэрсийг 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь “гадаадад суралцах” цэсэнд зарлана.

Магистр, докторын сургалтад бүртгүүлсэн иргэд:

Бүртгүүлэгчдийн ирүүлсэнбичигбаримтадүнэлэлт, дүгнэлтөгөххэлбэрээрярилцлагад орох иргэдийннэрсийг тодруулж, ярилцлагынцагийнхуваарь, байршлыг2018 оны04дүгээрсарын 13-ны өдрийн 18.00 цагтБоловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны цахим хуудас дахь“гадаадад суралцах”цэсэндзарлана.

Ярилцлагыг 2018 оны 04 дүгээр сарын 28, 29-ны өдөр зохион байгуулна.

Бүртгэлийн асуудлаарх лавлагаа, мэдээллийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны +51 267131 утсаар авч болно.

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМ