Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл шинэ жилийн баярын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, тасралтгүй хангаж ажиллах тухай албан даалгавар гаргалаа.

Тус албан даалгаварт:

  1. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнууд амралт баярын өдрүүдэд гар утсаа 24 цагийн турш нээлттэй байлгах
  2. Туршлагатай эмч нарыг жижүүрт гаргах
  3. Хариуцлагатай жижүүр хийх, алсын дуудлагад явах эмч, ажилтнуудын хуваарийг батлан, бэлэн байлгах
  4. Хөдөө орон нутагт ажиллах, эмч нар тухайн газарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлага гарсан тохиолдолд ажиллах боломжийг бүрдүүлэх
  5. Алсын болон ойрын түргэн тусламжид явах унааг бэлэн байлгах, шатахууныг их хэмжээгээр нөөцлөх,
  6. Эмнэлгийн тусламж үйлчилгээний хүлээгдэл болон эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх асуудлыг шуурхай зохион байгуулах
  7. Эрүүл мэндийн байгууллагууд хариуцлагатай жижүүрийн мэдээг Эрүүл мэндийн яамны хариуцлагатай жижүүрт тогтмол мэдээллэх Утас: 323002
  8. Болзошгүй гамшиг, осол, хордлого, онцгой байдлын үед ажиллах ор дэлгэх тооцоо, төлөвлөгөөг тодотгох, эмнэлгийн яаралтай тусламж, сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасаг нэгжийн ор хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллах
  9. Эмч, эмнэлгийн мэргэжилтэн, үйлчилгээний ажилтны анхаарал сулрах, хариуцлага алдах, ажлын байрыг орхиж явах, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх зэрэг зөрчил гаргахгүй байх, байнгын хяналт тавьж ажиллах
  10. Томуу, томуу төст өвчин, хоолны хордлого, осол гэмтлээс сэргийлсэн мэдээлэл сурталчилгааны ажлыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол түгээх
  11. Албан даалгаврын хэрэгжилтийг 2018 оны нэгдүгээр сарын 2-ны 17.00 цагаас өмнө Эмнэлгийн тусламжийн газарт ирүүлэхийг тус тус даалгалаа.

Албан даалгаврыг бүрэн эхээр нь хүргэе.