Үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Баян-Өлгий аймагт үер болж, 500 гаруй айл өрх үерийн гамшигт нэрвэгдээд буй юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан хувиасаа үерийн гамшигт өртсөн иргэдэд 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ. Тэрээр Монгол улсын нийт иргэдийг үерийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст тусламжын гараа сунган, хандив өгөхийг уриаллаа.