Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нар Өмнөговь аймгийн Гашуун сухайт, Цагаан хадны боомтод ажиллаж байна.

Ажлын хүрээнд нүүрс тээвэрлэгч жолооч нартай уулзаж, "Тавантолгой", "Оюутолгой", "Энержи ресурс", "Гашуун сухайт зам" ХХКомпаниуд, аймаг сумын удирдлагууд, гаалийнхантай шуурхай хуралдан газар дээр нь очиж хамтарсан шийдэл гаргах юм.

Сүүлийн гурван сарын хугацаанд Гашуун сухайтын боомтод нүүрс тээвэрлэсэн машины цуваа 100 км хүрсэн бөгөөд уг асуудлыг яаралтай шийдвэрлэхээ сайд нар мэдэгдсэн. Асуудлыг шийдвэрлэхээр газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцаж, иргэдийн санал хүсэлтийг сонсож буй юм.