БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Гавьяат тамирчин /МУГТ/, Уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамааг өчигдөр хүлээн авч уулзан баяр хүргэлээ. Тэрбээр энэ үеэр уулын төдийгүй бүх спортыг бодлогын төвшинд дэмжихээ мэдэгдэв.  

Харин Б.Гангаамаа "К2 уул дэлхийн хамгийн хүнд 10 авиралтын нэгдүгээрт ордог учраас авирахад хүнд байсан. Гэсэн ч амжилттай дуусгаж, К2 уулын оргилд  Монголынхоо далбааг мандуулсанд баяртай байна" хэмээв. 

МУГТ Б.Гангаамаа дэлхийн ноён оргил Эверестийн дараа орох К2 ууланд  амжилттай авирч, эх орондоо ирээд байгаа билээ. Тэрээр өнгөрсөн сарын 21-нд К2 ууланд 31 уулчны хамт авирсан бөгөөд энэ нь тус ууланд авирсан хамгийн олон хүнтэй баг аж.  Б.Гангаамаа Пакистан улсын цагаар 08.30, Монголынхоо 10.30 цагт К2 уулын оргилд гарчээ.  

1954 оноос хойш 60 гаруй жилийн хугацаанд К2 ууланд 336 хүн оргилд нь гарсан байна.