1. Өдөр бүр тогтсон цагт бос (амралтын өдөр хүртэл босдог цагтаа босох хэрэгтэй).

Таны бие өдөр тутам ижил хэмтэй болсон байдаг. Энэ нь таныг бүхнийг цаг тухай бүрт, өдөр тутам хийхийг шаарддаг. Та өдөр бүр тогтсон цагт боссоноор таны бие нэгэн хэв маягийн дагуу ажиллахад тус болно.


2. Өглөөний цайгаа уух.

Өглөөний цай уух нь бүтэн өдрийн энергийг нөхөж өгдөг. Тиймээс хэзээ ч өглөөний цайгаа алгасалгүй ууж заншаарай. Өглөөний цай уулгүй, орой их идэх нь шөнө унтахад садаа болдог.


3. Сэрүүлгийг давтан дугарах товчлуурыг бүү дараарай.

Та сэрүүлгийн давтан дугарах товчлуурыг дарснаар танд илүү их ядарсан, амраагүй мэдрэмжийг төрүүлдэг.


4. Нарны гэрлийн тусгалыг гэрт оруулах.

Нарны гэрэл өдөр 30-60 минут гэрт туссанаар таны биеийг нойрны зөв хэмнэл, зөв хэвшилд оруулахад тус болдог.


5. Уураг, нүүрстөрөгчийн хангалттай хэрэглээ.

Чинхэр, боловсруулсан бүтээгдэхүүн зэргийн хэрэглээ түр зуурын хугацаанд энергийг ихэсгэдэг хэдий ч үүнийг уураг, нүүрстөрөгчийн хэрэгцээгээр орлуулах нь зүйтэй. Эрүүл хооллох нь эрүүл амралтанд сайнаар нөлөөлнө.


6. Хэт бага эсвэл хэт их идэх хэрэггүй.

Бүтэн өдрийн турш зөв, нэгэн жигд хооллох хэрэгтэй. Та өдөрт хэд хэдэн удаа бага багаар идэж сурах хэрэгтэй. Өлсөглөн ходоодтой унтах хэрэггүй. Учир нь энэ нь таныг тайван амарахад садаа болох болно.


7. Зүйрмэглэхээс зайлсхий.

Боломжтой бол зүйрмэглэх хэрэггүй. Өдөр унтах нь шөнө унтах нойрноос хомослоно. Танд өдрийн цагаар 20 минут унтахад хангалттай.


8. Таныг унтахад садаа болох уух зүйлсээс зайлсхий.

Кофе нь унтахад садаа болдог гэдгийг бид бүгд мэднэ. Гэхдээ бид унтахын өмнө согтууруулах ундаа болон их хэмжээгээр уух нь биед ямар их хор хөнөөл авчрахыг бид ухамсарладгүй.


9. Дасгал хөдөлгөөн.

Дасгал хөдөлгөөн нь бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөгөөс гадна бидний нойронд мөн эерэг нөлөө үзүүлдэг байна.


10.Зурагт болон компьютерийг унтраах.

Зурагт, компьютер тогтмол хэрэглэх нь нойрны чанарыг муутгадаг гэдэг нь нотлогдсон. Тиймээс аль болох тархиа амрааж, зурагт, компьютер зэргийг гэртээ байхдаа ашиглахгүй байх хэрэгтэй.


11. Цаг болон техник төхөөрөмжүүдийг холдуул.

Электрон хэрэгслүүдийн гэрэл (сэрүүлэг хүртэл) мелатонины үйлдвэрлэлтэнд садаа боллх магадлалтай. Энэхүү даавар нь унтахад болон өөрийгөө амарсан мэт мэдэрэхэд тус болдог даавар юм.


12. Шоколад болон зайрмаг идэхгүй байх.

Шоколад болон зайрмаг нь кофеиныг далд агуулдаг зүйлс. Биед ач тустай гэгддэг хар шоколад сүүн шоколадтай харьцуулахад илүү их кофеин агуулдаг байна.


13. Өрөөгөө сэрүүн байлга.

Унтлагны өрөө сэрүүн байвал та илүү хурдан унтаж, илүү сайн амрах болно. 


14. Чанартай ор дэрний цагаан хэрэглэл.

Тухтай, чанартай матрас худалдаж авах хэрэгтэй. Учир нь та амьдралынхаа гуравны нэгийг орон дотроо өнгрүүлдэг. Цэвэр, тухтай, чанартай цагаан хэрэглэл таныг биеийг тайвшруулахад тус болдог.


15. Гэрэлээ багасгах.

Бага зэргийн гэрэл нь нойрны даавруудад садаа болж, тархийг идэвхижүүлдэг. Хэрэв гэрэлтэй үед унтах хэрэг гарвал нүдний хаалт зүүж унтаарай.


16. Чимээг багасгах.

Дуу, чимээг унтрааж эсвэл тайвшруулах ая тавьж амраарай.


17. Үнэрний эмчилгээ.

Үнэрний эмчилгээ нь тархины эд эсэд тайвшууралх нөлөө үзүүлдэг. Таныг тайвшруулж, унтахад бэлтгэх маш олон төрлийн үнэр байдаг. Ваниль, лаванда, хахуун зэрэг маш олон үнэртэн бий.


18. Бүлээн устай ваннд хэвтэх.

Бүлээн ванн нь биеийн температурыг нэмэгдүүлж таны биеийг тайвшруулж өгдөг. Та уснаас гарахад бага температуртай өрөөнд хөрж, амархад унтаж чадна.


19. Тайвшруулан уух зүйл уу.

Өвсний цай эсвэл аяга сүү уух нь таны биеийг тайвшруулж, унтаж амрахад тус болдог.


20. Бодлогоширохгүй ном унш.

Унтахаас өмнө уйтгартай эсвэл тайван үйл явдалтай ном унш. 


21. Сунайж, биеэ тайвшруул.

Унтахын өмнө йога эсвэл сунгалтын дасгал хийгээд үзээрэй. Биеийн бүх булчинг арав тоолж сунгаж, дараа нь суллаарай. Энэ нь таны биеийг суллаж, булчингийн өвдөлтийг багасгаж өгнө.