«Миний шашин бол маш энгийн. Би энэрэнгүй сэтгэлийг шүтдэг», Далай Лам.

Та бүхэнд сануулах ганц зүйл байна. Та бүхэн энэрэнгүй, сайхан сэтгэлтэй бай. Энэ бол цор ганц утга учиртай зүйл юм. Таны амьдралын зам хүнд ч бай хялбар ч бай амьд зүйлс болон өөртөө энэрэнгүй хандахыг хичээ. Телевиз, компьютер, утасны дэлгэцээр цацагдаж буй мэдээлэл дунд амархан живэх магадлал өндөр байдаг. Бид маш олон мэдээллийг уншиж, харж байдаг. Тухайлбал, өөрийгөө хэрхэн чадавхижуулах, амьдралаа яаж аз жаргалтай болгох, улс төрийн мэдээ, оддын талаарх хов жив, карьераа хэрхэн яаж босгох вэ гээд л маш олон төрлийн мэдээлэл дунд бид амьдарч байна.

Эдгээр мэдээллийг бид өөрт шингээснээр бидний толгой орвонгоороо эргэх боломжтой. Тиймээс бид аливаа зүйлд тэнцвэр алдахгүйн тулд эргээд суурь буюу бүх зүйлийн үндэсрүү очих хэрэгтэй болж байна. Хэрэв та өөрийн амьдралдаа юу ч хийж байгаагүй харин зөвхөн өөрт болон эргэн тойронд байгаа хүмүүстээ энэрэнгүй сэтгэлээр ханддаг байсан бол. Хэрэв энэрэнгүй, сайхан сэтгэлээс өөр зүйл мэддэггүй байсан бол..

Тэгсэн бол энэ хэвийн зүйлээс илүү гайхалтай байх байсан. Үнэхээр гайхалтай! Хүмүүс энэрэнгүй, зөөлөн сэтгэлийг ямар хүчтэй болохыг мэддэггүй. “Энэрэнгүй, нинжин сэтгэл бол мэргэн ухааны гүн гүнзгий илэрхийлэл юм. Гадаад бохирдлоос ангижирсан цэв цэвэрхэн хайр болон ойлголтын илрэл”.

Хэрэв хэн нэгэнд нинжин сэтгэл дутагдавал түүний бусад эерэг чанарууд олон байсан ч хайр, нинжин сэтгэлийг түүнрүү ороход саад болдог. Бид энэ ертөнцөд ямар зорилготой ирсэн болон бидний эргэн тойрон дахь хүмүүс, байгаль орчинтой харилцах харилцаа бат бөх гэдгийг мэдэж ойлгосон үед биднийг энэрэнгүй, нинжин сэтгэлээр бялхаж байдаг. Тэгвэл бид сайхан сэтгэлтэй болохын тулд хичээх ямар ч хэрэггүй.

Тиймээс мэргэн хүн бидний эргэн тойронд байгаа гай зовлонг үржүүлэх хэрэггүй гэдгийг ойлгодог. Бусадтай хайр сэтгэл, инээд, баяр хөөр, дулаан харц, тэврэлтээр хуваалцах ямар гайхалтай, сайхан гэж санана?

Та магадгүй “Юу гэж иймхэн юм хийгээд сайхан амьдардаг юм! Энэ амьдралд хийж бүтээх энэнээс их зүйл бий” гэж бодож байж мэднэ. Ямар нэгэн утгаараа таны зөв ч бий. Ганцхан сайхан сэтгэлтэй байгаад бидний бүх асуудал шийдэгдэхгүй. Гэхдээ сайхан сэтгэл бидэнд байхгүй бол бидэнд юу ч байхгүй болно.

Сайхан сэтгэлгүй бид хүйтэн, хэрцгий нийгэмд ганцаар үлдэнэ. Энэ үед бидний эргэн тойронд буй ямар ч зүйл хамаагүй болно. Нинжин сэтгэл бол бүхий л сайхан үйл хөдлөл, сайн үйлийн үндэс юм. Та ажилдаа туршлагатай, мэргэжлийн ур чадвар, мэдрэмжтэй байсан ч танд ямар ч сайхан сэтгэл байхгүй бол танд ямар ч утгагүй, хоосон санагдах болно.

Та ажил дээрээ амжилттай байгаа мэт санагдах болов ч та дотроо өөрийгөө үхлүүд мэдрэх болно. Хэрэв таны толгой эргэж, яах учирхаа олохгүй бол та энэрэнгүй, зөөлөн, сайхан сэтгэлийн талаар нэг бодоод үзээрэй. Та өөрийн мэддэг байсан зүйлээ мартхад зөвхөн нинжин сэтгэл үлдвэл бүү ай. Нинжин сэтгэл таныг гаргуунд гаргаж, хаяхгүй. Бид бүхэн энэ ертөнцөд өөрийн гэсэн зорилготой ирсэн. Тиймээс өөрийн үүргийг сайн биелүүлэхийн тулд энэ амьдралаа үнэл.

Та бүхэнд амар амгалан, сайхан сэтгэлтэй байхыг хүсье.