Дуурийн дуучин МУСТА Э.Анхбаяр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский Корсаковын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн  уралдаанд Дуурь болон Романс гэсэн 2 төрөлд өрсөлдөж хоёуланд нь тэргүүн байрыг эзэлжээ.

Өнгөрсөн онд тэрбээр Унгарын нэрт дуучин дэлхийн номер нэг Турандот гэгддэг Ева Мартоны нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд тэргүүн байр эзэлж байсан. Мөн энэ оны есдүгээр сард Елена Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын “В” зэрэглэлийн XI уралдаанд амжилттай оролцож, хоёрдугаар байрын шагнал хүртсэн юм.  

  • 2007 онд оюутан байхдаа ОХУ-ын Владивосток хотноо болсон дуурийн залуу дуучдын V уралдаанд II байр,
  • 2011 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон "Байкал" олон улсын уралдаанд тусгай байр,
  • Улан-Үд хотноо болсон СССР-ийн ардын жүжигчин Л.Линховойн нэрэм­жит X урал­даанд "Лучший голос" шагнал болон Гран-при шагнал,
  • 2011 онд ОХУ-ын Москвад болсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаач­дын XXIV уралдаанд хоёр­дугаар байр,
  • 2014 онд ОХУ-ын Курск хотноо бол­сон Г.Свиридовын нэрэм­жит ОУ-ын дуурийн дууч­дын уралдаанд II байр эзэлсэн.