Бялуу урлалыг урлаг болгон хөгжүүлж, урлаачдын уран чадварыг сорьдог олон улсын уралдаанд монгол бүсгүй М.Наранчимэг тэргүүлжээ.  Тэрбээр Англи улсад зохиогдсон олон улсын бялуу урлаачдын GATSBY сэдэвт уралдааны SWEET EASY төрөлд оролцож нэгдүгээр байр эзэлсэн байна. Уг тэмцээнд дэлхийн 62  орны амттан урлаачид оролцож байгаа ажээ.

"Sаran cake"-ээрээ овоглогдон хэдийнэ монголчуудын танил болсон М.Наранчимэг бүсгүй өмнө нь АНУ-д болсон ICES буюу “International cake exploration societe” гэх 40 дэх удаагийн уулзалт, шоунд эх орноо төлөөлөн оролцож гуравдугаар байрын шагнал хүртэж байсан билээ.

Тэрбээр багаасаа ээжийгээ бялуу, нарийн боов хийж байгааг нь харж сурсан гэдэг. Хожим нягтлан мэргэжил эзэмшсэн ч ээжийнхээ үргэлжлэл больё хэмээн шийдэж мэргэжлээ орхин энэ салбарт хөл тавьжээ. 

Идэхэд хайран, урлагийн бүтээл мэт түүний хийсэн бялууны зургийг сонирхуулж байна