1950-1953 оны Солонгосын дайны үеэр салан тусгаарлагдсан гэр бүлүүдийг төрөл төрөгсөдтэй нь уулзуулах эхний ээлжийн уулзалт өчигдөр Умард Солонгосын Кымгансан уулын амралт, сувиллын газарт болсон тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Уулзалт хоёр үе шаттайгаар болж байгаа билээ. Эхний ээлжийн уулзалт даваа гарагаас лхагва гараг хүртэл үргэлжлэх бол, дараагийн удаагийх ирэх баасан гарагаас ням гараг хүртэл үргэлжлэх юм. Өмнөд Солонгосын Улс орны нэгтгэх яамны мэдээлснээр, уулзалтад хоёр талаас нийт 250 орчим хүн оролцож байгаа бөгөөд тэдний дийлэнх нь 80-аас дээш насны иргэд байгаа аж.
 
Солонгосын дайны үеэр ойр дотныхноосоо тусгаарлагдсан 57 мянга орчим хүн Өмнөд Солонгост байдаг аж.  Тэдний дийлэнх нь 1953 оноос хойш ойр дотныхонтойгоо уулзаагүй байна.
 
1980-аад оны дундуур хоёр улс салан тусгаарлагдсан гэр бүлийн гишүүдийг уулзуулах арав гаруй уулзалтыг зохион байгуулж, энэ хугацаанд нийт 21,7 мянга гаруй хүн садан төрөлтэйгээ уулзаж байжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг