Салхин хонхыг фен шуйгийн хамгийн сайн хэрэгсэл гэж тооцдог. Гэр доторхи сайн энергийг сүйтгэж буй муу сүнсийг салхин хонх дуу чимээгээрээ зайлуулдаг. Байгууллагад хэрэглэх нь ашиг орлогоо нэмэгдүүлэж, гаднаас ирж буй муу энергийг сарниаж, хүмүүсийг урин дууддаг олон талын ашигтай, ялангуяа үнэт зүйлс, цаг, бүс зэрэг бараа зардаг дэлгүүрт энэ нь их үр дүн өгдөг. 

Салхин хонхыг мод , шаазан, материалаар хийсэн эсэхээс нь шалтгаалж гэр болон албан тасалгааны тодорхой хэсэгт байрлуулна. Жишээ нь 6 гуурстай салхин хонхыг баруун хойд зүгт харсан хаалга болон тухайн зүгт засал болгон өлгөснөөр гэрийн эзний хийморь сүлдийг дээшлүүлэн дууддаг.

Энэ хонхонд гуурсны тоо чухал. Аз дуудахыг хvсвэл зургаа юмуу найман гуурстайг, муу ёрыг дарахын тулд таван гуурстайг нь сонгоорой. Хамт олныхоо дунд нэр нөлөөгөө өсгөхийг хvсвэл зочдынхоо баруун урд талд болороор , эсвэл шаазангаар хийсэн хоёр, есөн гуурстай салхин хонх өлгөнө. Гэхдээ vvнд унтлагын болон ажлын өрөө тохиромжгvй.