Netflix удахгүй үзэгчиддээ нэгэн олон ангит цувралаар бэлэг барихаар болжээ. 

Энэ удаад тэд жүжигчин Салма Хайекэд хамтран ажиллах санал тавьж, түүний удирдлаган дор Мексикийн элитүүдийн амьдралын хэв маягийн тухай цуврал хийж буй гэнэ. 

Цувралд Латин, Америкийн олон од дүр бүтээх бөгөөд Мексикийн бизнесийн эзэнт гүрэн, түүний олон үеийн гэр бүлийн түүхийг дүрслэн харуулах юм. Уг гэр бүлийн нэг гишүүн, гэр бүлийнхээ бизнесийн бохир системийг өөрчлөхөөр шийдсэнээр бүх зүйл ээдрээтэй болж, киноны үйл явдал өрнөх аж. 

Цуврал бүтээж буй талаараа жүжигчин Салма Хайек “Би Netflix–тэй хамтран ажиллах болсондоо туйлын баяртай байна. Мөн Мексикийн олон авьяаслаг уран бүтээлчтэй хамтран ажиллаж байгаадаа сэтгэл их өндөр байна. Бид Мексикийн баялаг соёл, түүний онцлог хэв маяг болон ирээдүйгээ бүтээхээр тэмцэж байгаа Мексик үндэстнийг бахархалтайгаар харуулах болно” хэмээн ярьжээ.