НИТХ-ын 11 дүгээр хуралдаан өнөөдөр үргэлжилж, НИТХ-ын даргаар С.Амарсайханыг сонгов. Хуралдаанд НИТХ-ын 45 гишүүнээс 41 төлөөлөгч оролцож,  нууц санал хураалтаар 21 төлөөлөгч буюу 51.2 хувь нь С.Амарсайханд санал өгснөөр тэрээр НИТХ-ын дарга боллоо. 

НИТХ-ын даргаар сонгогдсон С.Амарсайхан гэж хэн бэ?

Сургууль:

  • 1981-1991 онд Налайхын бага, дунд сургууль, 
  • 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 
  • 1996-1998 Ютa Мужийн Коллеж, 
  • 1998-2000 онд Соут Вест Их сургуульд суралцаж төгссөн. Эрх зүйн Магистр зэрэгтэй.

Ажил:

  • 1992-1993 онд Монгол улсын Шинжлэх Ухаан, Мэдээлэл Технологийн Төвийн ажилтан, 
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин Сайдын Яамны Консулын ажилтан, Атташе, 
  • 2004-2007 онд Американ Трейд & Девелопмент компанид гадаад худалдааны менежер, 
  • 2007 оноос “Оюуны Ундраа Групп” ХХК-ийн Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирал, ТУЗ-ын даргаар тус тус ажиллаж байна.

Сонгуульт ажил:

2012 оноос хойш НИТХ-ын Төлөөлөгчөөр хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд НИТХ-ын Тэргүүлэгч, Хот байгуулалт, дэд бүтцийн хороо, Санхүү, Төсөв, эдийн засгийн хороо болон “Ухаалаг Улаанбаатар” Хөгжлийн хорооны гишүүн, Нийслэлийн Авто Худалдааны төвийн ТУЗ-ын гишүүнээр ажиллаж ирсэн бөгөөд 2016 оноос НИТХ-ын Санхүү, Төсөв, эдийн засгийн хорооны дарга, өмч хувьчлалын комиссын гишүүнээр тус тус ажиллаж байсан.