Samsung компани эможиний тал дээр үнэхээр хоцорч яваа. Царай муутай, болхи, бусад платформд таардаггүй гээд сул тал ихтэй. Гайхсан эможи явууллаа гэхэд өөр хүнд тэр нь өлссөн болж очих жишээтэй. Android, iOS, Microsoft-ын хооронд эможи зөрөх асуудал бишгүй тохиолддог ч Samsung-ийнх хол зөрүүтэй байдаг билээ. Тэгвэл одоо Samsung компани ухаалаг гар утаснууддаа Android Oreo гээч эможины шинэ сан суулгаж, эл асуудлаа шийджээ. Энэхүү шинэ сангийн эможи бусад платформынхоос хол зөрөхгүй аж.  

Image: Emojipedia

Компанийн зүгээс шинэ санд олны дунд алдартай хумс будаж байгаа, бүжиглэж байгаа эрэгтэй, харь гаригийн хүн гэх мэт эможиг багтаажээ. Мөн амьтны дүрстэй эможинуудыг бусад платформтой нийцүүлэхийн тулд өнгийг нь өөрчилсөн байна.

Image: Emojipedia

Шоколадтай жигнэмэгийн давстай крайкер болгож харагдуулдаг алдаагаа зассан нь томоохон өөрчлөлт.

Image: Emojipedia

Гэхдээ өөрчлөгдөөгүй үлдсэн хэд хэдэн эможи үлдсэн. Харин шинэ эможинд доорхууд багтжээ.

Image: Emojipedia