Уран бүтээлч нарт хамгийн ээлтэй, тэнд л од болно доо гэж боддог газар Америк билээ. Тэгвэл бид танд Сан Франциско хотод тайзны жүжигчин хийдэг бүсгүйг танилцуулъя. Таны бодол өөрчлөгдөх болов уу. Бэт Вилмурт багаасаа л Сан Францискод амьдарсан бөгөөд тэрний бүтэн жилийн орлого нь зарим хүний сарын түрээстэй тэнцэх ажээ. Тэрээр жилд 30 мянган доллар олдог байна. Ингэхдээ зөвхөн жүжигчин хийхээс гадна хажуугаар нь хүүхэд хардаг гэнэ. Өдгөө 30 настай бүсгүй машингүй, интернэтгүй, кабелийн суваггүй, “Netflix”-гүй бөгөөд гэрийн утсаа дөрвөн хүнтэй л холбожээ. Барьдаг утас нь ухаалаг утас биш харин дэлгэдэг утас гэнэ. Бүсгүй найз залуу Марк Жэксон театрын найруулагч бөгөөд хамтдаа түрээсэлдэг байр нь сарын 500 доллар бөгөөд тэдний хувьд түрээсээ төлөх хамгийн хэцүү байдаг гэжээ.


Эх сурвалж: Businessinsider