Бразилийн Сан-Паулу хотын төвд байрлах олон давхар барилга галд автан нуран унасны улмаас 45 хүн сураггүй болжээ. Энэ тухай телевизийн “Globo” суваг мэдээлжээ.

“Одоохондоо байршлыг нь тогтоогүй байгаа хэдий ч эдгээр хүн бүгд нурангин дор байгаа гэсэн үг биш юм” хэмээн тус телевиз мэдээлжээ.
 
Урьдчилсан мэдээллээр, гал гарах болсон шалтгааныг тус байранд амьдардаг нэгэн гэр бүлийн хосын дунд үүссэн маргаантай холбон үзэж байна. Хосууд гал дээр хоол бэлтгэж байхдаа спиртийг түлш болгон ашиглаж байжээ. Маргаан ширүүсэж эхнэр нь нөхрийгөө түлхэсний улмаас спирт асгарч, гал гарч эхэлсэн бөгөөд тэд өөрсдөө байшингаас гарч амжсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг