Луйварчид бараг хүн бүрийг бай болгосон байдаг. Зарим луйвар, заль мэхийг олж танихад хялбар байдаг бол заримыг илрүүлэхэд хэцүү байдаг.

Санхүүгийн залилан, луйврын хохирогч болсноор хүмүүс их хэмжээний мөнгөө алдаж, асар их сэтгэл санааны дарамтад ордог. Дараах зөвлөмж нь таныг болон таны гэр бүлийг луйварчид, хууран мэхлэгчдийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, зайлсхийхэд тусална.

Карт, нууц үг, нууц (PIN) кодоо найдвартай хадгалах

Бусад хүмүүс тааж чадахгүй нууц үг, нууц (PIN) код сонгоорой. Жишээ нь, “password” буюу “нууц үг” гэдэг үг, гэр бүлийнхээ гишүүний нэр, төрсөн он сар өдрийг бүү ашигла. Энэ бол эрсдэлд оруулдаг хамгийн нууц үгс юм. Данс тус бүрт өөр, өөр нууц үг ашиглах нь илүү найдвартай.

Нууц үгээ тогтмол солих

Картаараа худалдаа хийх эсвэл ATM-ээс мөнгө авах үедээ нууц үг, PIN кодоо оруулахдаа хэн нэгэнд харуулж, хуулах боломж олголгүйгээр аль болох нууж оруулах хэрэгтэй. Хэрэв харсан гэж үзвэл нууц үгээ солиорой. Эсвэл хэн нэг нь таны ПИН кодыг мэдсэн бол тэр даруй ПИН кодоо өөрчлөөрэй.

Хэрэв та банкны карт эсвэл зээлийн эрхтэй кредит картаа алдвал

Хэрэв та аль нэг төрлийн картаа алдсан бол нэн даруй харилцагч банкиндаа мэдэгдэж, тухайн картыг хүчингүй болгуулах буюу картыг өөр хүн ашиглахаас урьчилан сэргийлэх хэрэгтэй. Хулгайд алдсан, эсвэл алга болсон картын талаар мэдээлэх утасны дугаарыг бичиж тэмдэглэж авах (ихэвчлэн таны картны ард талд байдаг) нь зүйтэй.

Компьютерээ хамгаалагдсан эсэхийг шалгах

Вирус болон “spyware”-г олж илрүүлэн устгахын тулд эдгээрээс хамгаалах програм (жишээ нь, “anti-virus” ба “anti-spyware”) болон “firewall” хамгааллыг байнга шинэчлэх буюу “update” хийх хэрэгтэй.

Хялбар таахааргүй нууц үг сонгон ашиглах замаар компьютерээ хамгаалах хэрэгтэй. Таныг ашиглаагүй үед компьютерын дэлгэц цоожлогдож, нууц үг шаардахаар тохируулга хийгээрэй. Үсэг, тоо хольж ашигласан таахад хэцүү нууц үгийг хэрэглээрэй. Тогтмол ашигладаг цахим хуудас, жишээ нь, таны харилцагч банкны болон тогтмол худалдан авалт хийдэг дэлгүүрийн цахим хуудсыг “bookmark” хийн хадгалж, тэдгээрийн нэрийг шууд бичих, эсвэл хадгалсан линкүүдийг шууд ашиглаж байгаарай. Хэдийгээр жинхэнэ мэт санагдавч хуурамч сайт байж болзошгүй учраас цахилгаан шуудангаар танд илгээсэн цахим хуудас руу битгий хандаарай. 

Өөрийнхөө онлайн ашигладаг нууц үгийг өөр хэнд ч хэлж болохгүй

Банкууд нууц үгийг бүтнээр нь асуудаггүй, ихэвчлэн таны нууц үгээс үсэг сонгож асуудаг. Хэрэв хэн нэгэн тань руу утасдаж нууц үгийг бүтнээр нь асуувал энэ нь хуурамч этгээд байж болох тул хэлж болохгүй. Банкны ажилтан хэзээ ч таны нууц код, эсвэл CVV кодыг (картын ард байрлах 3 оронтой код) асуухгүй.

Онлайн худалдаа хийхдээ анхаар

Онлайн худалдан авалтыг нийтээр ашигладаг компьютер ашиглан хийж хэрхэвч болохгүй. Ийм компьютерүүд вирус, эсвэл “spyware”-тай байх нь элбэг.