Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнөөдөр болсон ноцтой ослыг мэдээлэв. Нийслэлийн баруун зүгээс төв рүү  чиглэсэн  "Дорж"-ийн гудамжаас "Их тойруу", Сансарын тойргийн  урсгалаар замын хөдөлгөөнд оролцож байсан долоон тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна.

Үүний улмаас тухайн ойр орчмын замын хөдөлгөөнд түгжрэл үүсчээ.
Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцох үедээ эгнээ байраа зөв эзэлж, тээврийн хэрэгслийн хоорондох зайг тооцоолж, замын хөдөлгөөний дүрмийн дагуу оролцохыг ЗЦА-аас анхааруулж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг