БОАЖЯ-наас “Хандлагаа өөрчилье” багц ажлыг санаачлан амжилттай хэрэгжүүлж байна. 

Энэ удаа уламжлалт сар шинийн баярыг угтаж уул, усаа бохирдуулахгүй тахин шүтэхийг уриалж “Цэвэрхэн шинэлцгээе” аяныг хэрэгжүүлэх бэлтгэл ажлаа хангаад байна.

“Цэвэрхэн шинэлцгээе” аяны эхлэл болгож, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бурхан шашны төв Гандантэгчинлэн хийд  болон бусад  хүрээ хийдийн хамба, лам нарыг хүлээж авч уузлаа.

Лам нар уриалгыг дэмжиж, уул, усаа тахихдаа бохирдуулахгүй шинэлэхийг сүсэгтэн олондоо уриалж, бохирдсон овоодыг байгаль хамгаалагчидтай хамтран цэвэрлэж дэмжиж хамтран ажиллахаа  илэрхийллээ.

Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Эх болсон байгалиа хамгаалахыг олон нийтэд уриалж, соён гэгээрүүлэх нь ирээдүй хойч үеийнхээ төлөө хийж буй та бидний их үйлс юм. Иргэн бүр байгаль дэлхийдээ ээлтэй “Цэвэрхэн шинэлцгээе” хэмээн уриаллаа.