Өнгөрсөн арванхоёрдугаар сард Саудын Араб улс 35 жил тавьсан хоригоо кинотеатруудаас авсан. Тэгвэл тус улсын анхны кинотеатр өнгөрсөн долоо хоногт нээгдэж, анхны киногоо үзэгчдэд хүргэлээ. Reuters агентлагийн мэдээлснээр Саудын Арабын кинотеатраар гарсан анхны кинонууд нь The Emoji Movie болон Captain Underpants: The First Epic Movie нар байжээ. 

Тааруу үнэлгээ авсан эдгээр хүүхэлдэйн киног сонгосон шалтгаан нь тодорхойгүй байгаа ч эхлэлийг нь тавьсан нь сайшаалтай хэрэг. Саудын Арабын хийсэн том алхам ганц энэ биш. Тэд тоглолт тоглохыг зөвшөөрчээ. Мөн The New York Times сонины мэдээлснээр хөлбөмбөгийн тэмцээн бодитоор үзэхийг эмэгтэйчүүдэд зөвшөөрсөн бөгөөд анхны эмэгтэй үзэгч нь өнгөрсөн долоо хоногт цэнгэлдэх хүрээлэнд орж үзжээ. 

Тус улсад ашиг орлого олох зорилготой сурталчилгааны кинотеатр байхгүй. Тиймээс дээрх хоёр киног улсын соёл урлагийн төвд гаргасан аж. Саудын Арабын Засгийн газраас 2030 он гэхэд 300 кинотеатр нээх зорилт тавьлаа.