Саудын Араб улсад  эхнэр нөхөр аль нь ч бай хоёр бие биенийхээ гар утсыг зөвшөөрөлгүйгээр шалгахыг хориглосон хууль гаргажээ. Хэрэв энэ хуулийг зөрчвөл жил хоригдох эсвэл 500 мянган САР буюу 130 мянган ам доллартай тэнцэхүйц  торгууль хүлээх юм. Энэ нь монгол мөнгөөр 430 орчим сая төгрөгтэй тэнцэх шийтгэл ажээ.

Мөн эхнэр эсвэл нөхрийнхөө нууц үгийг нь тайлсан, утаснаас нь мэдээлэл авч бусдад түгээсэн бол энэ шийтгэл илүү хүнд нөхцөлтэй байх заалттай гэнэ.

Хуулийг батлахын өмнө хэлэлцүүлэг явуулсан бөгөөд тэд үүнийг хүлээн зөвшөөрч хувь хүний нууцад хүндэтгэлтэй хандахыг дэмжсэн байна.