26 настай Баруэло нэртэй Филиппин эмэгтэйн шийтгүүлж буй зураг өнгөрсөн долоо хоногт сошиал медиад олны анхаарлыг татсанаас гадна дургуйцлийг хүргэжээ. Тэрээр Саудын Арабын чинээлэг айлд үйлчлэгчээр ажиллаж байхдаа үнэтэй тавилгыг нь гадаа үлдээжээ. Үүнд ихэд бухимдсан эзэн нь нарны хор нөлөө ямар байдгийг түүнд харуулахаар модноос хүлсэн байна. 

Баруэлогийн  гар, хөлийг нь цэцэрлэгийн модноос хүлсэн байхад нь Филиппинээс гаралтай хамт ажиллагч эмэгтэй зургийг нь авч, сошиалд байршуулжээ. Ажил олгогч нь ямар нэг жижиг алдаа гаргахад тэднийг байнга шийтгэж, зовоодог тухай тэр дурьджээ. 

Хүнлэг бус байдалд сэтгэл нь өвдсөн сошиал медиагийн хэрэглэгчид хоёр хүүхдийн эх түүнд туслахыг хүсч, уг явдлыг Саудын Араб дахь Филиппинийн Гадаад хэргийн яаманд мэдээлснээр бүсгүйг эсэн мэнд нутагт нь буцаахад тусалжээ. Эмэгтэй тусалсан бүх хүнд талархалаа илэрхийлж, үлдсэн хамтран ажиллагсдыг нь аврахад хүчин чармайлт гаргахыг хүссэн байна.

Тэрээр “Надад тусалсан сайхан сэтгэлтэй хүмүүст талархаж байна. Миний зургийг цахимд байршуулж, намайг хүнд нөхцөлөөс аврахад тусалсан, хамт ажилладаг Филиппинчүүдэд туслахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Би тэдний аюулгүй байдалд санаа зовж байна. Тэд ч гэсэн аврагдана гэдэгд найдаж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.


Эх сурвалж: nextshark.com