Жүжигчин, найруулагч Г.Мөнхжаргал богино хэмжээний “Сав” киногоороо Бээжинд болох Олон улсын наадамд оролцохоор болжээ. Тэрээр энэ киногоороо өнгөрсөн сард Хөх хотод болсон “Богино хэмжээний киноны Азийн наадам”-д оролцож шилдэг найруулагч, шилдэг кино номинацид шалгарсан байна.