Хүний эрхийн үндэсний комиссоос Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүллээ. 

Нийслэлийн Засаг даргыг албан тушаалаас нь огцруулахыг шаардаж, нойтон өлсгөлөн зарлаад байсан “Бүрэн цутгамал" ХХК-ийн захирал Б.Батдэлгэрийг албадан эмчилгээнд оруулах захирамжийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат гаргасан аж. 

Б.Батдэлгэр өнгөрсөн сарын 26-ны өдрөөс Хэлмэгдэгсэдийн хөшөөний дэргэд өлсгөлөн зарласан

Үүнийг эсэргүүцэж Б.Батдэлгэр Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргасан байна. Хүний эрхийн үндэсний комиссоос тус гомдлыг хянан үзэж, нийслэлийн Засаг даргад дараах шаардах бичгийг хүргүүлжээ. 

Тус шаардах бичигт "...Гомдол гаргагч Б.Батдэлгэрийн зөрчигдсөн эрхийг сэргээж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгох, цаашид энэ төрлийн зөрчлийг дахин гаргахгүй байх талаар анхаарал хандуулж, холбогдох арга хэмжээ авахуулахаар Үндэсний эрхийн комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу шаардлага хүргүүлэв. Шаардлагын хариуг авч хэрэгжүүлсэн арга хэмжээнийхээ талаар долоо хоногийн дотор хариу ирүүлнэ үү" гэжээ.

Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн шаардах бичгийг бүрэн эхээр нь хүргэе.