Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн оны тавдугаар сард Сангийн сайд асан С.Баярцогтыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид саатуулсан юм. Тухай үед шүүх хурал болж тэднийг хилийн хориг тогтоож батлан даалтад гаргасан юм. 

Тэгвэл өнөөдөр мөн 14 цагт сангийн сайд асан С.Баярцогтыг цагдан хорих эсэх асуудлын цагдан хорионы хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд болох ажээ. 

С.Баярцогтыг АТГ-аас Оюу толгой төсөлтэй холбогдох гэрээ, эрх зүйн баримт бичгүүдийг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэмээн буруутган шалгаж байгаа билээ.