МАН-ын Бага хурал хаалттай үргэлжилж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Бага хурал үргэлжилж байна. Хугацаа өгөөд УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар хоорондоо ойлголцох уу, ямар гаргалгаа байна. Намын Онц их хурлыг хуралдуулах уу гэдэг талаар санал бодлоо хэллээ. Ер нь бол Бага хуралд оролцож буй гишүүдийн олонхийн саналаар асуудал шийдэгдэх байх. Гэхдээ хамаагүй хууль зөрчсөн шийдвэр гаргаж болохгүй. Аль болох намыг хагалахгүй, намын эв нэгдлийг бодох ёстой. Эцэст нь сонгосон иргэдийнхээ сонголт, аж амьдралыг бодох ёстой. Тиймээс алсыг, том бодлого, том зургаа харсан шийдвэр гаргах зайлшгүй шаардлагатай байна. Өнөөдөр зөвхөн би л ялж байвал бусад нь хамаагүй гэдэг байдлаар асуудалд битгий хандаасай. Туйлшрал, хийрхэлээр биш эрүүл ухаанаар, зүрхээ биш тархиа чагнаж асуудлыг шийдээсэй гэж хүсэж байна. 

Одоо Бага хурлаар УИХ-ын даргын асуудлыг ярих гэж байна. Тийм учраас би хурлыг орхиод гараад ирлээ. Хэрэв ярьвал хууль зөрчсөн үйлдэл болно" хэмээлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.