Хүний хэрхэн аливааг хийх нь юуг сайн чаддагтай адил байгалиас өгөгдсөн эсвэл бүр бага насанд нь (ажилд гарахаас өмнө) төлөвшсөн байдаг учир бага зэргийн өөрчлөлтүүд явагдах боломжтой хэдий ч огцом өөрчлөх гэвэл бүтэхгүй.

Тиймээс энэхүү төлөвшилт хэрхэн явагдсаныг мэдэхийн тулд:
• Би сайн сонсогч уу?
• Би сайн уншигч уу?
гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

Олон хүн аль нь гэдгээ мэддэггүй. Саяхныг хүртэл олон хүмүүс өөрийгөө баруун гартан эсвэл зүүн гартан эсэхээ мэддэггүй байсан учир сайн хийж чаддаг зүйлээ олж таних нь бүү хэл хэрхэн суралцахаа ч мэдэх боломжгүй байсан аж.


(Ажлын байран дээр төсөөлөөд үзвэл, менежер эсвэл удирдах албан тушаалтан тань сонсогч ба та түүнд бичгэн хэлбэрээр тайлан, илтгэл, ажлын гүйцэтгэлээ дамжуулбал та хэрхэн дүгнэгдэх бол? Өөрийн төдийгүй хамтран ажиллагсад болон менежерийнхээ хэрхэн ажил гараас гаргадгийг мэдэх нь карьер өсөлт, цалин нэмэгдэл гээд олон давуу талтайг (мэдэж чадаагүй үед сөрөг тал бас бий) тус номонд дурджээ.

Би хэрхэн суралцдаг вэ?

Хэрхэн ажил гараас гаргадгийг мэдэхэд тэгэхээр хэрхэн суралцдаг болохоо мэдэх шаардлагатай. Суралцах арга барил хүн хүнээс шалтгаалаад өөр ба маш олон төрөл байдаг.


✔Уншиж суралцах
✔Сонсож суралцах
✔Их хэмжээний тэмдэглэл хөтөлж суралцах
✔Зарим хүн уншсан, сонсон, үзсэнээ бичих замаар суралцах
✔Өөрийнхөө ярихыг сонсож суралцах ч хүн бий
✔Гардан хийж байж сурах
✔Танхимын орчинд бусадтай хамтач байж суралцах
✔Ганцаар, бие дааж суралцах


Ажлын байртай холбон бодоход:


• Танхимд, бусадтай хамт байхдаа сайн суралцаж, ажилладаг уу?
• Ганцаараа, бие дааж суралцах болон ажиллахдаа сайн уу?

Хэрэв олны дунд сайн суралцаж, ажилладаг бол:


• Шийдвэр гаргаж, хариуцлага хүлээж ажиллахад үр дүн гаргадаг уу? эсвэл
• Тушаал гүйцэтгэгчийн үүднээс сайн ажилладаг уу?
гэж өөрөөсөө асуух.

Би юуг эрхэмлэдэг вэ? (What is my value?)

Петр Дракер “Mirror Test” буюу өглөө босоод толинд ямар хүнийг хармаар байна тэр хүн байж чадсан уу гэж өөрөөсөө тогтмол асуухыг зөвлөсөн. Хувь хүн эрхэмлэх зүйлтэй адил албан байгууллага, компани ч мөн адил эрхэм зүйлтэй. Этикс буюу ёс зүй нь хүн бүрт тэгш үйлчлэх дүрэм учир өөрийн эрхмийг зөв тогтоож, түүнтэй таарах ажлын байрыг сонгох нь өөрийгөө менеж хийх нэг хэлбэр.

Би хаана байх ёстой вэ?


Дээрх асуултуудад хариулсан үед тухайн хүн (мэргэжилтэн) хаана байх ёстойгоо мэдэх боломжтой. Дөнгөж карьераа эхлүүлж буй залуучууд ийм шийдвэр гаргах хараахан болоогүй. Харин тэд хаана байх ёсгүй вэ гэдэг асуултад хариулах бүрэн боломжтой.

Бие даан шийдвэр гаргаж, хариуцлага хүлээж ажиллаж хараахан сураагүй эсвэл чадахгүйгээ мэддэг бол тийм ажлын санал ирэхэд татгалзах нь хожмын боломжоо хадгалахад тустай. Эсрэгээрээ дээрх асуултуудад хариултаа олсон хүн боломжийг алдахгүй.

Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ?


Эдгээр нь өөрийгөө таньсан, өөрийн эзэн болж чадсан хүний өөртөө тавих асуулт гэж Дракер бичжээ. Даалгасан ажлыг л хийсэн, дарга тушаасан, өөрийн ажлаа хийгээд явж л байвал хангалттай гэх нь тухайн хүн бусдыг менеж хийх бүү хэл өөрийгөө яая даа гэж байгаагийн илрэл гэлтэй.
Аливаа улс орон, албан байгууллага, компани бүтээмжээ нэмэгдүүлж, гүйцэтгэлээ сайжруулахад бүх шатандаа “Би ямар хувь нэмэр оруулж чадах вэ эсвэл би ямар үр дүн гаргавал өөрчлөлт авчирч чадах вэ” гэж асуух шаардлагатай. Ингэж асуух нь өмнөх асуултуудыг мөн асууж, хариулсан байхыг шаардана.