Катаонами дэвжээний сүмоч Тамаваши Б.Мөнх-Оргил анх удаа хацу башёд түрүүллээ. 

Тэрбээр 15 жил  сүмо бөхөөр, макүүчи зиндаанд 10 гаруй жил, саняакү цолтой 10 башё, сэкивакэ цолтой 5  башё барилджээ. Энэ жил  34 настай тэрбээр хамгийн ахмад настайдаа макүүчид түрүүлсэн бөхчүүдийн жагсаалтанд Кёкүтэнхогийн араас 2 дугаарт бичигдлээ.

Б.Мөнх-Оргилын хувьд яг энэ өдөр түүний 2 дахь хүү нь төрсөн  онцгой содон баяр давхацсан юм.