Диснейн хүүхдийн киногоос амжилтын гараагаа эхлэсэн өдгөө 25 настай дуучин, жүжигчин бүсгүй Селена Гомезийн тухай сонирхолтой 18 баримтыг хүргэж байна.


1. Нэрний учир

Селенаг төрснөөс хойш 3 жилийн дараа Техасын дуучин Селена нас баржээ. Тиймээс дуучин бүсгүйг хүндэтгэж уг нэрийг бяцхан Селенад өгсөн байна.


2. Дисней

Тэрбээр Диснейн хүүхдийн киногоос гараагаа эхлэсэн бөгөөд Мики Маусын тусгай зүүлтийг хүртэл Селенад бэлэглэж байсан байна.


3. Барни

Селена анх 7 настайдаа Барни болон түүний найзууд хүүхдийн кинонд дүр баг зүүж дүр бүтээсэн байна.


4. Деми Селена хоёрын шоу

Деми Ловато болон Селена Гомез хоёр бол Диснейгээс гаралтай багийн найзууд. Тэд юүтүүбд “Demi and Selena Show” нэртэй хаягтай байжээ. Тэд өөрсдийн бичлэгээ хийж тавьдаг байсан байна.


5. Нохойнд хайртай

Селена 6 нохойтой бөгөөд хаягдсан асрамжинд байдаг орон гэргүй нохойнуудыг үрчилж авдаг байна.


6. Хувцас загвар

Тэрбээр 2010 оноос хойш байгальд ээлтэй бүтээгдэхүүнээр хувцас хийж зарж байна. Материал болон шошго нь байгальд ээлтэй бүтээгдэхүүн байдаг гэнэ.


7. НҮБ

2009 онд Селена НҮБ-ийн хүүхдийн сангийн түүхэнд бичигдсэн хамгийн залуу элч төлөөлөгч болжээ.


8. Оливийн тос уудаг

Селена Гомез тайзан дээр гарахаасаа өмнө оливийн тос уудаг гэсэн байна.


9. Даршилсан өргөст хэмх

Тэр даршилсан өргөст хэмхэнд маш дуртай бөгөөд хэзээ нэгэн өдөр даршилсан өргөст хэмхний амттай бохь үйлдвэрлэнэ гэж ярьдаг гэнэ.


10. Бөгж

Селена Гомез хайртай хүндээ өөрийгөө зориулах болно гэх утга бүхий “бөгж” зүүдэг байжээ. Гэвч энэ бөгжөө Жастин Бибертэй үерхснээсээ хойш зүүхээ больсон байна.


11. Сүрчиг

2012 онд Селена Гомез өөрийн нэрийн сүрчигээ гаргасан байна. Тэрээр үнэртэнээ амттай бас романтик хэмээн тайлбарлажээ.


12. Дунд сургууль

Селена дунд сургуульд байхдаа үргэлж хүүхдүүдэд дээрэлхүүлдэг байсан байна. Тэрээр “Чамайг дээрэлхдэг хүмүүсийг үл тоож орхиж чадвал илүү хүчирхэг болдог юм” гэжээ.


13. Дуу оруулалт

Тэрбээр 90 гаруй хүүхэлдэйн кино, дэлгэцийн бүтээлд дуу хоолойгоо мөнхөлсөн байна.


14. Цомог

Селена Гомез гурван цагаан алтан цомогтой. Тэд нар нь “Naturally”,”Who Says”. “Love you Like a love song” юм. Мөн гурван алтан цомогтой гэнэ.


15. Сая долларын бүсгүй

2014 онд Селена Гомез хамгийн өндөр орлоготой эмэгтэй 10 жүжигчний жагсаалтад багтжээ. Тэрний жилийн орлого нь 96 сая доллар байсан байна.


16. Аймшгийн кино

Селена Гомез 9 настайгаасаа эхлэн аймшгийн кинонд нугасгүй дуртай болсон байна.


17. Амьтны эрх

Түүний “Love you like a love song” дууны клип дээр ягаан өнгөөр будсан морь гардаг. Энэ нь амьтны эрхийг хамгаалагчдын бэлгэ тэмдэг юм байна.


18. Converse

Селена Гомез дэлгүүр хэсэх маш дуртай. Тэрбээр 21 хос “Converse”-ийн гуталтай гэнэ.