Аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийн санал хураалт  өнгөрсөн зургадугаар сарын 25-нд орон даяар явагдлаа.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Сайхан суманд явуулсан дахин санал хураалтаар Ардчилсан намын хоёр нэр дэвшигч ялалт байгуулсан байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ИТХ-ын төлөөлөгч сонгох нөхөн сонгуульд Ардчилсан намаас нэгдүгээр багт нэр дэвшсэн Б.Мөнхтөр, хоёрдугаар багт нэр дэвшсэн С.Ганхишиг нар нийт сонгогчдын дийлэнх олонхийн саналыг авч ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогджээ. 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын тухайд Хөтөл нэгдүгээр баг, Гавшгай хоёрдугаар багт нөхөн сонгууль явагдсан бөгөөд АН, МАН  болон бие даагч нийт зургаан хүн нэр дэвшин өрсөлдсөн байна.