УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Яг одоо тус хуралдаанаар УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай хэлэлцсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тус тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Цэц дүгнээд буй юм.

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "МАН айгаад Хэнтийн нөхөн сонгуулийг явуулахгүй байх шийдвэрийг Цэцээр гаргуулсан гэж Б.Пүрэвдорж гишүүний яриад байгаа ер нь бол үнэн. Өнөөдөр та нар Цэцийн дүгнэлтийг эсэргүүцээд сууж байна. Тэгэхээр үнэхээр айгаагүй бол нөхөн сонгуулиа явуул. 

МАН амлалтаасаа дандаа ухарч байна. Өнөөдөр валютын ханш, шатахууны үнэ тэнгэрт тулчихсан. Иргэдийн худалдан авах чадвар улам буурч байна. Ийм үед Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 10 мянга гаруй иргэн төрд төлөөлөлгүй байгаа нь яаралтай авах арга хэмжээ мөн.

Мөн МАН амлалтаасаа ухарч буйн нэг жишээ нь Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилогдоод буй Я.Содбаатар гишүүн давхар дээлийг хамгийн их эсэргүүцэж, жагсаал цуглаан хийгээд явж байсан хүн. Гэтэл өнөөдөр өөрөө давхар дээлтэй болчихоод сууж байна" хэмээн ярилаа.