МХЕГ-ын даргын баталсан “Урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу ХУД-ийн 4 дүгээр хороо, Хүннү Молл төвд байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн талх нарийн боовны цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус цехийн агуулахад 10 нэр төрлийн /Торт чимэглэгч, өтгөрүүлсэн сүү, бор цагаан шоколад, хуурай өндөгний цагаан гэх зэрэг/ 103.3 кг, 75л, 3125025 төгрөгийн үнэ бүхий хэрэглэх хугацаа дууссан хүнсний түүхий эд хадгалсан зөрчил илэрсэн талаар МХГ-аас мэдээлээ. 

Шалгалт баяр дуустал үргэлжлэх аж.