Цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай зургийг ашиглан жолоочийн үнэмлэх гаргаж өгнө гэж цахим хуудсанд зар нийтлэн, залилан мэхлэх гэмт хэрэг үйлддэг этгээдийг илрүүлэн шалгаж байна.

Тус шалгагдаж буй этгээд нь Чингэлтэй дүүргийн 8 дугаар хороонд оршин суух хаягтай, эрэгтэй, 32 настай Б аж. 

Тэрээр нийслэлийн 6 дүүргийн Цагдаагийн хэлтэст энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн хэргээр шалгагдаж буй бөгөөд урьдчилсан байдлаар 400 орчим иргэн 80 сая төгрөгөөр хохирсон нь тогтоогджээ.