2018 оны 12 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 24-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв                                                                                         

/Хугацааны сүүлчээр зарим газраар цас орж, хүйтний эрч чангарна/

Баруун аймгуудын нутгаар: Энэ сарын 17, 19-нд ихэнх нутгаар, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 20,23-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-21нд зарим газраар 14-16м/с хүрч ширүүснэ. 17-20-нд Хангайн уулс, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 0-5 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 21-22-нд хүйтний эрч чангарна.  

Төвийн аймгуудын нутгаар: 18-нд нутгийн баруун хэсгээр, 20-нд зарим газраар, 21-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 21-нд зарим газраар 14-16м/с хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 17-20нд Дархадын хотгороор шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хөвсгөл, Хангай, Хэнтэйн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 21-26 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. 21-нээс хүйтний эрч чангарна.

Зүүн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд зарим газраар бага зэргийн цас орж, салхи 21-22-нд 12-14м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21-нд Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 22-ноос хүйтний эрч чангарна.

Говийн аймгуудын нутгаар: 18, 20-нд зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, салхи 20-22-нд зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 17-21нд Дундговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, 22-ноос ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.


Эх сурвалж: ЦУОШГ