Филлипин улсад улаан бурхан өвчний халдвараар өнгөрсөн ням гарагт 70 хүн нас барсан гэж Эрүүл мэндийн газрын албаны ажилтан мэдэгдсэн байна.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс 2 дугаар сарын 9-ний хооронд 4.300 орчим хүн тус өвчний халдвар авсан гэж Usec.Эрик Доминго мэдээлжээ. Тус улсын нийслэл орчимд 575 хүн бүртгэгдсэнээс 9 нь нас барсан байна. Хүн амын дунд тус өвчин өргөн тархсан нь олон шалтгаанаас үүдэлтэй. 

Ялангуяа сүүлийн 5 жилд дархлаажуулалтын үйл ажиллагаа сул явагдсан. 2018 онд эцэг эхчүүд вакцины гаж нөлөөнөөс болж дархлаажуулалтад хамрагдахаас татгалзах болсон. Мөн уг өвчин агаараар дамжин амархан халдварладагтай холбоотой аж. Дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүд улаан бурхан өвчинд амархан өртдөг бөгөөд тус өвчний халдвар нь ойн түймэр шиг хурдан хугацаанд тархдагаараа хамгийн аюултай. Хүн ам цөөтэй, нэг хотод олноороо төвлөрөн амьдардаг манай улс шиг орнуудад энэ өвчин нь аюулын харанга юм.

Сул дорой, тэжээлийн дутагдалтай хүүхэд улаан бурхнаар өвчлөхөд давхар уушгины хатгалгаа болон бусад хүндрэлүүд үүсэх магадлалтай байдаг гэнэ. 

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт хүүхдийн эмч нар вакцинжуулалтын насанд хүрээгүй байсан ч хамаагүй хүүхдэдээ вакцин хийлгэхийг зөвлөжээ.



Эх сурвалж: https://news.abs-cbn.com