Хэн ч хэн нэгнийг хайрлах албагүй. Хайр сэтгэл бол амлалт ба хийх ёстой зүйл биш. Энэ бол тийм хялбар, амар зүйл биш. Бүх зүйл сайхан болоосой гэж хүсэж байгаа бол ухаалаг байх хэрэгтэй. Хэн ч чиний анхны хүслээр чамд дурлахгүй. Бүх зүйл адил гэдгийг чи ойлгох хэрэгтэй. Гэхдээ чи хайр дурлалын төлөө бүх хүч чадлаа дайчлах ёстой гэсэн үг биш. Чи хүсч, түүний төлөө тэмцэж сурах хэрэгтэй. Мөн өөрийн хайр дурлалын төлөө цаг хугацаа зарцуулж чаддаг байх ёстой. Хайрын тухай асуудлын хувьд бүх зүйл бүтээхийн тулд зарим тохиолдолд тууштай, үнэнч байдал хэрэгтэй. Эхний удаад бүтэлгүйтсэн ч бууж өгөх хэрэггүй. Хэн ч бага зэрэг хичээл зүтгэл гаргах нь чухал гэдгийг мэддэггүй.

Одоог хүртэл юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл бүү санаа зов. Шинжлэх ухаан танд туслах болно. Хүний тархи бол маш хэцүү, төвөгтэй зүйл. Тэглээ гээд тархины зарим зүйлийг ойлгох боломжгүй гэсэн үг биш. Хүний тархины талаар маш олон судалгаа, шинжилгээ хийгдсэн. Тэдгээр судалгааны үр дүнгээс хүнд нөхцөл байдлыг даван туулах хэд хэдэн арга тодорхой болсон байна.

Тодорхой нэг хүнийг өөрт дурлуулмаар байна уу? Мэдээж танд хэн ч баталгаа өгөхгүй. Танд аз хэрэгтэй. Хайр дурлалаа хайж байгаа бол бид танд зориулж аз авчирах хэдэн зөвөлгөөг бэлтэглээ. Бүх зөвөлгөө сэтгэл зүй дээр суурилсан. Эдгээр аргууд нь тус болох эсэхийг та шалгаад үзээрэй.


#1. Сайхан сэтгэгдлийн хүчийг бүү дутуу үнэл

Заримдаа бүх зүйл таны анхны уулзалтаас шалтгаалдаг. Анхны сэтгэгдэл чухал биш гэж бүү бод. Ихэнх тохиолдолд хүн анхны уулзалтын дараа бүхий л дүгнэлтийг хийсэн байдаг.


#2. Биеэ хэт хүртээмжтэй авч явахаа боль

Хайр дурлалаар дутсан мэт биеэ авч явах хэрэггүй. Та харилцаанаас гадна өөрийн гэсэн хувийн амьдралтай гэдгээ харуулхын тулд хичээ. Тиймээс өөрийгөө бие даасан биш, харилцаагүйгээр байж чаддаггүй хүн мэт ойлгуулах хэрэггүй.


#3. Нүдний харилцаанаас бүү ай

Хайр дурлалын асуудал дээр харааны буюу нүдний харилцаа маш чухал юм. Танруу хэн нэгэн хархад таны хариу үйлдэл түүнийхтэй адил байвал та тухайн үед өөрийгөө шинэ харилцаанд бэлэн, эрхч өлөөтэй мэт өөрийгөө мэдрэх болно.


#4. Хамт байх үед таны харц тэнүүчилдэггүй байх

Хэрэв та болзож байгаа бол болзож буй залуудаа анхаарлаа хандуул. Хэнд ч болзож буй бүсгүйн нүд тэнүүчилж, өөр хүмүүсийг харж буйг, утасаа ширтэж буйг харахыг хүсэхгүй. Тиймээс болзож буй хүндээ анхаарч, хүндлэл үзүүл.


#5. Танд бэлэг болон бусад анхаарлыг өгөхийг зөвшөөр

Эрэгтэй хүмүүс өөрийгөө хэрэгцээтэй, чухал гэдгийг мэдрэхийг хүсдэг. Тиймээс эрэгтэй хүн танд ямар нэгэн таатай зүйл хийхийг хүсэж байгаа бол түүнд зөвшөөр. Энэ нь түүний өөрийгөө үнэлэх үнэлэмжийг дээшлүүлхээс гадна та түүний үйлдлийг хүлээн зөвшөөрч байгаад баяртай байх болно.


#6. Бүдэг гэрэлтэй газар болз

Сэтгэл зүйчид бүдэг гэрэлтэй орчин романтик, дотно байдлыг бий болгодог гэдэг. Тиймээс болзоондоо зөв уур амьсгалыг бүрдүүлж өгөөрэй. Хэрэв хүний нэг мэдрэмж (энэ тохиолдолд хараа) хязгаарлагдах үед бусад бүх мэдрэмж сэдэрдэг юм.


#7. Та хүсэл тэмүүлэлээ барих гэж бүү хичээ

Хүн ямарваа нэгэн зүйлд татагдаж, дуртай байна гэдэг шиг сайхан зүйл гэж үгүй. Та өөрийн дуртай ажил, хобби эсвэл өөр ямар нэгэн зүйлд дуртай гэдгээ бүү нуу. Тэгвэл эрэгтэй хүн таныг ямар нэгэн зүйлд дурлаж чаддагаас гадна өөрт нь ч гэсэн тийм сэтгэгдэлтэй байж чадна гэдгийг ойлгож, мэдэх болно.


#8. Та өөрийгөө илэрхийл

Бидний зөн совин хамгийн их таалагддаг хүнээсээ дутагдалаа нууж байхыг зөвөлдөг. Бид тэднийг гайхшруулж, өөрсдийгөө “төгс” мэт ойлгуулдаг. Гэвч үүний оронд та өөрийн дутагдалаа хүлээн зөвшөөрч, түүнд хэлж, тэдгээр дутагдалаа засах гэж хичээж байгаа гэсэн бол илүү сайн. Хүмүүст амжилтад хүрхийн тулд зовж, зүдэрсэн гэх түүх таалагддаг гэдгийг сана.