Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг хувийн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн шийдвэрийг цуцалсан билээ. Дээрх захирамжийн дагуу “Ю Би Констракшн” ХХК-ны нэр дээр Газар зохион байгуулалтын албанаас тус компанид газар чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн юм. 

Гурав хоногийн хугацаанд “Ю Би Констракшн” ХХК тус талбай дээрх эд зүйлсээ авч чөлөөлөх ёстой ч үүргээ биелүүлээгүй байна. Тиймээс Нийслэлийн газрын албанаас албадан чөлөөлж эхэлжээ. 

Гэрээг цуцлаж уг газрыг албадан чөлөөлөхөд эзэмшиж байсан "Ю Би Констракшн” ХХК-нд их хэмжээний хохирол учрахгүй гэдгийг ч албаныхан энэ үеэр хэллээ. Учир нь газар дээр машин оруулж гаргах 2 машин, манаачийн жижиг байшин байгаа гэв. Тус компани гэрээний дагуу авто зогсоолыг ашиглахдаа нийт орлогын 30 хувийг Нийслэлийн замын санд төвлөрүүлнэ гэж заажээ. Гэсэн хэдий ч тус санд ямар мөнгө тушаалгүй, гэрээгүй биелүүлэлгүй өдийг хүрсэн байна.

Цаашид уг газар дээр ямар бүтээн байгуулалт хийх талаар иргэдээс санал авч байж шийдэх аж.


Бичлэг үзэх: