Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаар, “Тээвэр хөгжлийн банк" ХХК-д үнэт цаасны зах зээлд андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгов.

Ингэснээр тус зах зээлд андеррайтерийн үйлчилгээ эрхлэгчдийн тоо 25 болж буй юм. Мөн “Онолт язгуур” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Шийдэл финанс” ХХК-д банк бус санхүүгийн зээл, гадаад валютын арилжааны, “Чанартай мөнгөн тойг” ХЗХ-нд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус олголоо

Үйл ажиллагааны болон санхүүгийн зохих болзол нөхцөлийг хангасан  “Эксклюзивчэнж ББСБ” болон “Экодевелопмент монголиа ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн цахим төлбөр тооцоо, мөнгөн гуйвуулгын болон гадаад валютын арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгосон байна.

Түүнчлэн хуралдаанаар, “Тус брокерс” ХХК-ийн даатгалын зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сэргээж, “АА Аперейзал” ХХК-ийн бүртгэлд өөрчлөлт орууллаа.

Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон компанийн нэрс:

Зах зээлд үйл ажиллагаа явуулахад холбогдох хууль, журмаар тавигддаг шаардлага, шалгуурыг хангаж ажиллаагүй "Фүжи холдинг ББСБ" ХХК-ийн банк бус санхүүгийн, “Чандмань андууд” ХЗХ, “Арвин мэлмий” ХЗХ-ны хадгаламж, зээлийн, “Ивээлт-Инэл ХААБ”, “Рояал кашимер ХААБ”, “Танандээж трэйд ХААБ”, “Увс таван эрдэнийн ундарга ХААБ” ХХК-уудын хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, “Буянтхадгаламж”, “Ялалт инвесмент”, “Мөнгө ундрага наран”, “Их наран бүтээлч залуус”, “Өөдлөх кредит” ХЗХ-дын хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.