Хятадын нэгэн их сургууль өнгөрсөн нэгдүгээр сард оюутнуудаасаа шалгалт авчээ. Шалгалт ганц л асуулттай, тэр нь “Багш нараа нэрлэнэ үү?” гэдэг асуулт байсан нь сошиал сүлжээний ярианы сэдэв болоод байна. 

China Youth Daily мэдээллийн сайтад Сичуанийн Урлаг, харилцаа холбооны их сургуулийн оюутнуудад долоон хүний зурагтай шалгалтын цаас өгч, хүн тус бүрийн доор нэрийг нь бичих этгээд сонин тест ирсэн талаар мэдээлэв. Бүгдэд нь зөв хариулсан оюутнуудад нэмэлт оноо өгөөгүй ч буруу хариулсных нь улирлын эцсийн онооноос 41 оноо хассан байна. Өөрөөр хэлбэл, тухайн улиралд цуглуулах нийт онооны 30% гэсэн үг. 

Тус сургуулийн багш Ху Тенг Бээжингийн BTime сувагт өгсөн ярилцлагадаа оюутнуудаас анх удаа л ийм шалгалт авснаа хэлжээ. “Үүний гол зорилго нь оюутнуудыг сурлагадаа идэвхтэй болгох байсан. Бид оюутнууд хичээлдээ, бас элементүүд нь хэр анхаарсныг харахыг хүссэн юм. Багш нарынхаа нэрийг санахгүй бол хичээлдээ сонирхолгүй байгаа нь ойлгомжтой” хэмээн Ху Тенг багш ярьсан байна. 

Энэхүү өвөрмөц тест Хятадын олон нийтийн сүлжээнд ихээхэн анхаарал татлаа. Зарим хүн ийм шалгалтаар дүнгийн 30%-ийг тогтоосныг шүүмжилсэн бол ихэнх нь дэмжсэн юм. Нэгэн хэрэглэгч “Хүний нэрийг тогтоох бол анхан шатны хүндэтгэл” гэжээ. Бас нэг хүн “Оюутнууд хичээлдээ суугаагүй бол багш нарынхаа нэрийг санахгүй байх нь аргагүй. Сайхан асуулт байна” гэв. 

Хятадад оюутнууд хичээлээ таслах асуудалтай янз бүрийн аргаар тэмцдэг. Хятадын их сургууль гэхэд л ангиуддаа нүүр царай таних төхөөрөмж суулгажээ. Ингэснээр оюутнууд царайгаа таниулж, хэн хэдэн удаа тасалсан нь тодорхой болсон гэнэ.