Шанхай хотод өнгөрсөн арванхоёрдугаар сарын 29-ны өдөр Монгол эмэгтэйн цогцос олдсон тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлсэн юм.

Монгол улсын элчин сайдын яаманд ирсэн мэдээлэлд “Монгол улсын иргэн бусдын гарт амиа алдсан” хэмээн мэдэгдэж байсан юм. Ийнхүү эмгэнэлт мэдээллийн дагуу талийгаачийн ар гэрийнхэн БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны 1 сарын 1-нд очжээ.

Цагдаагийн газрынхан талийгаачийн цогцсыг таниулах үзүүлэл хийлгүй мөн хэргийн материалтай танилцуулалгүй элдэв шалтаг тоочин “3 хоног хүлээлгэсэн”. Тэрхүү хүлээлгэсэн 3 хоногийн хугацаанд БНХАУ-д амь насаа алдсан Монгол охиныг “амиа хорлосон” гэх мэдээллийг цахим орчинд “шар мэдээлэл” болгон тараалгажээ.

Тиймээс БНХАУ дахь Монгол улсын элчин сайдын яам болон талийгаачийн ар гэрийнхэн Хятадад тарсан худал мэдээлэлд арга хэмжээ авч өгөхийг шаардсан. Үүний хариуд Хятадын элчин сайдын яамнаас өөрийн талдаа тараасан бүх мэдээллүүдийг 2018 оны 1 сарын 12-ны өдрөөр эцэс болгож бүгдийг таслан зогсоож хариуцлага тооцох болно гэсэн хариу өгөөд байна.

Дахин сануулбал, тухайн хэргийн эцсийн дүгнэлт одоог хүртэл гараагүй байгаа бөгөөд амь насаа алдсан манай улсын иргэн нь 1 сарын 8-10-ны хооронд эх орондоо ирэх онгоцны тийзээ ээжээрээ захиалуулсан байсан

Хэрэгт сэжиглэгдэж байгаа Хятад улсын иргэн өөрийгөө талийгаачтай хайр сэтгэлийн холбоотой байсан гэх мэдүүлгийг өөр бусад зүйлстэй хамт ярьсан юм. Тэр 2 хайр сэтгэлийн холбоотой байгаагүй бөгөөд Хятад улсын иргэн Рао нь талийгаачийг дарамталсан байж болзошгүй сэжигтэй зүйлс олдсон ажээ.

Э.Анударь