БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Шанхай хотын Чаннин дүүрэгт үйлдвэрийн барилгыг нураах үеэр хана гэнэт нурсны улмаас 10 хүн амиа алдсан гэж орон нутгийн эрх баригчид баасан гарагийн өглөө мэдээлжээ.

“Нурангинд гацсан 25 хүнийг аварч эмнэлэгт хүргэсэн боловч эмчилгээ үр дүнгээ өгөөгүйн улмаас 10 хүн амиа алдсан” гэж Шанхай хотын Онцгой байдлын газрын төлөөлөгч мэдээлсэн байна. 

Уг осол пүрэв гарагийн өглөөний 11 цагийн орчимд гарсан бөгөөд ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг