Шанхайн Диснейлэнд парк шинээр өргөтгөл хийж, Уолт Дисней компанийн хамгийн алдартай хүүхэлдэйн кинонуудын нэг болох “'Zootopia'” хүүхэлдэйн киноны тусгай бүс байгуулах аж.

“'Zootopia'” төсөл нь Шанхайн Диснейланд паркын хоёр дахь том хэмжээний өргөтгөл  бөгөөд найм дахь сэдэвчилсэн тусгай бүс болж байгаа юм.Одоогоор тус хүүхэлдэйн киногоор сэдэвчилсэн тоглоомын тусгай бүс байдаггүй бөгөөд энэхүү бүтээн байгуулалт нь анхных гэдгээрээ онцлогтой.

Сүүлийн үеийн техник технологийг ашиглан тус хүүхэлдэйн киног бодит мэтээр бүтээх бөгөөд үйлчлүүлэгчдэд хүүхэлдэйн кино дунд орсон мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ.

Дашрамд дурдахад, Шанхайн Диснейланд паркыг 2016 оны 6-р сард нээсэн бөгөөд энэ цагаас хойш хэдэн арван сая үйлчлүүлэгчийг хүлээн авчээ.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг