"Монгол HD”  телевизийн хамт олон “Шарк Танк” шоуг Монголд албан ёсны эрхтэйгээр гаргаж хоёр дахь цувралаа хүргэх гэж байна. Энэ удаа тус нэвтрүүлгийн багийнхан шүүгчдийн бүрэлдэхүүнээ шинэчилжээ. 

Эвийг олсон жинтэй зөвлөгөө өгдөг "Монгол Базальт" ХК-ийн захирал Ц.Ариунболд, бизнесийн ертөнцөд олон жил чанагдаж "Өгөөж"-ийн хэмээн овоглогдсон С.Түмэнгэрэл нар халаагаа өгч MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл нар хөрөнгө оруулахаар болжээ. 

Эхний улиралд  шүүгчид нийт 1,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан бөгөөд зарим нь бизнесээ амжилттай эрхэлж яваа аж. Тус нэвтрүүлэг ирэх  оны 1 дүгээр сараас гарч эхлэх юм.