ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өнгөрсөн мягмар гарагт нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж  тохиролцоонд хүрсэн билээ. Уулзалтаар А92 бензиний үнийг өнөөдрөөс буюу 12 дугаар сарын 7-ны өдрөөс бууруулахаар тохиролцсон юм.

Гэвч өнөөдөр нэг ч ШТС-уудаар шатахууны үнэ буураагүйд жолооч нарыг бухимдуулаад байна. Энэ талаар УУХҮЯ-аас тодруулахад "Импорлогч нар эхнээсээ үнээ буулгаад ирэх 1 дэх өдөр гэхэд жигдэрсэн байх болно. Шатахууны нөөц зэргээсээ хамаараад ШТС-ууд харилцан адилгүй байгаа байж болно. Эхнээсээ бууруулаад ирэх даваа гараг гэхэд бүх ШТС-ууд үнээ бууруулна" гэв.

Эхний ээлжинд М ойл компани шатахууны үнээ буулгаад байгаа аж.

Мөн Ашигт малтмал, газрын тосны газар Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогчдын мэргэжлийн холбоонд шатахууны жижиглэнгийн үнийг бууруулах талаар мэдэгдэлд хүргээд байгаа аж.