2017 оны 10 дугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 67, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байна.

Шатахууны хангамж, жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах асуудалд онцгойлон анхаарч, Сангийн яамтай хамтран Олон Улсын валютын сантай дахин хэлэлцээр хийж, шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлэхээр тохирсон тоо хэмжээг бууруулах, хэрэгжих эхлэх хугацааг хойшлуулах зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна гэж Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ